2011-04-13
Ардын хувьсгал

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал

  1. Монголд улсын төрийн бүлэг улс төрийн нам байгуулагдсан нь

Түүхэн хөгжлийн шаардлага нь өөрийн хэрэгцээт зүйлээ үүсгэн бий болгодог билээ . 1919-1920 оны зааг үед монголын автономит эрхийг хятадын харгис цэргийн эрхтнүүд устгасан, Японы засгийн газар ДИУ-н цэргийнхэнтэй хэлэлцээ хийж Их Монгол улс байгуулахыг эрмэлзэх болсон . орос улсад большевик хувьсгал ялж , монголын эх оронч үзэлтнүүд орос иргэдийн хооронд ойр дотно холбоо тогтсон зэрэг түүхэн үйл явдлаас улбаалан монголын улс төрийн байдал нарийн ээдрээтэй болж , эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авах , улс орноо харийн түрэмгийллээс аврах нийгмийн захиалга бий болсон байна.

Эл явцад манай оронд улс төрийн анхны бүлэг улмаар нам байгуулагдсан байна.

Нийслэл хүрээнд энэ үед С.Данзан , Д.Сүхбаатар нарын тэргүүлсэн Хүрээний бүлэг , Д.Бодоогийн санаачилсан Дэнжийн бүлэг болон Богд гэгээнийг тойрон нэгдсэн Ноёдын нам, тэрчлэн англи –америкийн талыг баримтлагчдын , японы талыг баримтлагчдын гэсэн хэд хэдэн улс төрийн бүлгүүд бий болсон аж .

Эдгээр нь улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх гэсэн нэгдмэл нэг зорилготой байсан. Авч түүнийгээ хэрэгжүүлэх арга замын асуудлаар санал зөрүүтэй байлаа. Тухайлбал Хүрээний болон дэнжийн бүлэг ЗОУ-н тусламж дэмжлэгт тулгуурлахыг зорьж байсан бол Ноёдын буюу дотоодын хүчинд гол найдлага тавьж байлаа.





Бичсэн: Цэвэлмаа | цаг: 09:57 | зайн сургалтын хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax