2011-04-13
Сэтгэл санаа тавгүйдсэн үед санаа авах зөвлөмж

Хүмүүс сэтгэл санаа хямарч тавгүйдсэн үед буруу , үр дүн муутай арга барил хэрэглэж түүнийгээ дамжруулдаг. Тухайлбал , архидах , мансууруулах бодис хэрэглэх , телевизийн нэьтрүүлэг тасралтгүй үзэх зэргээр түр хөндийрөн аргацаан зайлсхийх арга барилыг хэргэлэдэг байна. Тэгвэл дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулаарай .

  • Сэтгэлийн тавгүйдлээс гарах боломжийн талаар мэдээлэл цуглуулах , бусад хүмүүсээс тусламж авах , сэтгэл зүйчид хандах боломжтой . хэрэгцээтэй үед тусламж дэмжлэг авснаар асуудлыг шуурхай шийдвэрлэж даамжрахгүй байх сайн талтай .

  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах , нуух хэрэггүй . сэтгэлийн бухимдлаа хүчээр дарах оролдлого нь өөрийгөө зовоох төдийгүй , таагүй байдлыг улам даамжруулдаг. Иймээс хэлэх гэсэн гомдол , сэтгэгдэл мэдрэмжээ тухай бүрд нь

Илэрхийлж хэлж бай . ингэснээр сэтгэл онгойж тайвширна.

  • Тохиолдож бий болсон зүйлийг аль болохоор эерэг талаас нь авч үзэж , шийдвэр гаргаж , сэтгэлээ тайвшруулах нь эрүүл мэндэд илүү тустай .

  • Хүмүүстэй сайн харилцаатай байх явдал сэтгэл санаа тэнцвэртэй байхад , маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Ийм учраас хүмүүстэй харилцаж байх үедээ тэдний санаа бодлыг хүндэтгэн , хүлээцтэй сонсож , дэмжиж , уур уцаар , сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн барьж бие биедээ аятай таатай , дотно сэтгэгдэл төрүүлж байхад анхаарлаа хандуулаарай . хүмүүст байгаа даву талуудыг онцлон дурдаж , магтан сайшааж , урам өгч бай

  • Өөрийгээ бодитой үнэлж байх нь хувь хүний хөгжил , сэтгэл санаагаа зөв жолоодоход хамгийн тустай . Хүн өөрийн давуу талаар бахархаж , өөрийгээ хайрлан хүндэлж сурах ёстой . өөрийн хэр хэмжээнжжс хэтэрсэн зорилго тавьж бухимдаж шаналах хэрэггүй . хийж байгаа ажил чинь таалгадахгүй байвал өөрчлөх шийдвэр гаргаж болно шүү .


Бичсэн: Цэвэлмаа | цаг: 10:07 | сурган хүмүүжүүлэх хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax