2011-04-13
Хүүхдийн анхаарлыг хөгжүүлэх

Хүүхдийн анхаарлын хамгийн анхны хэлбэр нь баримжаалах рефлекцийн үндсэн дээр үүсэж хөгждөг . төрсний дараах 3 дах 7 хоногийн эцэсээс эхлэн нярай хүүхэд чанга дуу чимээ гаргасан зүг , хурц өнгөтэй зүйл рүү анхаарлаа хандуулж эхэлдэг . энэ нь түүний анхаарлын эхний шинж тэмдгийн илрэл

Хүүхэд сургуульд ороход тэдний гүйцэтгэх гол үйл ажиллагаа сурах үйл болдог . Хүүхэд сургуульд ороод мэдлэгийг зорилго, чиглэлэтэй системтэй эзэмшиж эхэлж байгаа нь тэднйи анхаарлыг бүх талаар нь хөгжүүлэх боломжтой нөхцөл болдог .

Сурах үйл ажиллагааны бүхий л хэлбэрүүд нь цөм анхаарлын оролцоотойгоор явагдана.

11-15 16 нас дунд ангийн сурагчдын сурах үйл ажиллагаа нь нилээн нарийсаж шинжлэх ухааны олон төрлийн салбаруудын олон янзын ухагдахууныг эзэмшиж эхэлнэ .

Нэн ялангуяа дунд ангиас эхлэн сурагчдын бие даасан үйл ажиллагааг мх шаардсан хичээлүүд олноор орно. Дунд насыг өсвөр буюу шилжилтийн нас гэдэг .

Шилжилтийн насны үед хүүхдийн зориудын анхаарал идэвхтэй хөгжиж анхаарлын тогтворжилт нь 40-45 минут үргэлжилж , анхаарлын багтаамж , хуваарилалт , хичээл хүмүүжлийн үйл ажиллагаанд тэдний зориудын идэвхтэй анхаарал гол үүрэг гүйцэтгэнэ.

15,16-18 насны хүүхдийг сургуулийн ахлах нас гэдэг . тэднйи танин мэдэх сонирхол хүчтэй хөгждөг. Сурагчид хичээлийн явцад анхаарлаа хуваарилж , хичээлийг идэвхтэй сонсох , тэмдэглэх бичих , сэтгэх дүрслэх зэрэг үйлдэлд сурч эхэлнэ. Ахлах ангийн сурагчдада анхаарлын бусад шинжүүд эрчимтэй хөгжсөн байдаг.


Бичсэн: Цэвэлмаа | цаг: 10:09 | сурган хүмүүжүүлэх хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax