2011-04-13
Ой тогтоолыг сайжруулах зөвлөмж
  • Юуны өмнө мэдрэл уураг тархи нь эрүүл саруул байх ёстой . Архи пиво зэрэг бие мэдрэл сэтгэлийг зөв амрааж байх нь чухал

  • Анхаарлаа төвлөрүүлэн чиглүүлж тогтоох гэсэн зүйлдээ зорилго төлөвлөгөөтэй хандах нь ой сайжруулах нэг үндэс . ямарваа юмыг гярхай хараа сэтгэлээр ажиглах сурах дасгал хийж байх

  • Олон дахин биш 1-2 дахин чанартай уншаад тогтоохыг хичээе ,нэг дор олон дахин уншиж давтсанаас тархи мэдрэл ядарч “ тоормозлодог “ юм . нэг том сэдвийг нэг өдөрт 4 дахин уншсан нь дээр үү эсвэл тэр сэдвээ 4 хувааж 4 өдөр унш,сан нь дээр үү . Сүүлчийн арга нь нотлогдсон .Шалгалтанд орохоос өмнө оюун тархиа амрааж бай

  • Өнөөдрийн хичээлийг өнөөдөрт нь эсвэл маргааш нь багтаан дахин нэг үзвэл сайн тогтоогдоно.давтан үзэлгүй удах тусам их мартана гэдгийг саная

  • Бас орой үдэш уншсанаа өглөө нь давтан үзвэл сайн тогтоогдоно гэсэн нотолгоо бий

  • Тогтоох ойг сайжруулах арга бол дууны үг , шүлэг зүйр цэцэн үг ерөөл магтаал цээжлэх явдал гэхдээ өөрийн сонирхож байгаа болон эсвэл хэрэг болох зүйлээ сонгон авч цээжлэх нь зүйтэй .

  • Ялигүй жижиг буюу одоо заавал цээжлэх хэрэгцээгүй зүйлийг тэмдэглэлийн дэвтэрт бичээд авах нь зүйтэй .

  • Өөртөө ямар хэлбэрийн ой илүү байгааг мэдэж байнга ашиглаж бай . хэрэв сонсоод барагтайхан тогтоодог бол өөрөө харж уншаад тогтооно.уншаад үзээд сайн тогтоохгүй бол хуулж бичих хураангуй тэмдэглэл хийх схем , график , хүснэгт томъёо хийж авах зэргээр тогтооно . энэ бол хэд хэдэн төрлийн ойг ашигла гэсэн үг . Ингэж аль сайн ойгоо түшиглэхийн хамт аль “ хоцрогдож яваа “ ойгоо хөгжүүлэх дасгал хийх нь чухал

  • Ойд чухал нойр хэрэгтэйгээс гадна чимээ шуугиан багатай хэт халуун биш өрөөнд давтах нь чухал тогтмол цаг унтаж тогтмол цагт сэр

  • Хүүхэд тань гэртээ хичээл ном үзэж байхад нүд бүрэлзэж ядарч бие нозойрч байвал гар хөл хүзүү толгойны гимнастик хийлгэн , хүйтэн усаар нүүр нүдээ угаах гадаа эрүүл цэнгэг агаарт гарахыг зөвлөх хэрэгтэй

  • Өөрийн хүчинд итгэ , зоригтой бай би чалдна гэж гарах хэрэгтэй урам зориг төгөлдөр байвал ой сайн байна .

  • Уураг тархи бол сайн хэрэгтэй зүйлийг хадгалан баяжуулж хамгийн муу муухай зүйлийг мартаж байх ёстой

  • Ой тогтоолт орчны нөхцөлөөс хамааралтай

  • Юмыг зохих цагт нь тогтоох гэсэн зорилго эрмэлзлэл их чухал мэдрэл сэтгэл , ухаанаа зөв зарцуулж , зөв амрааж ажиллах нь чухал

Хүүхдээ хөгжүүлье гэвэл “ 2009 он 1-р сургууль


Бичсэн: Цэвэлмаа | цаг: 10:10 | сурган хүмүүжүүлэх хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax