2011-04-13
Их монгол улс байгуулагдсан нь
  1. Дараахь ойлголтуудыг өөрийн үгээр тайлбарла. / эсгий туургатан , тэнгэр язгуур , есөн хөлт цагаан сүлд , төрийн сүлд , стратеги

  2. Чингис хааны гол үйл ажиллагааны он дарааллаар он тооллын шулуун байгуул

  3. Дараах түүхэн нөхцөл тус бүрийн ач холбогдлыг баримтаар нотлон тайлбарла.

    Өнчдийг тэтгэх сан байгуулсан

    Торгоны замыг мэдэлдээ авсан

    Төрийн бүтцийг нарийвчлан тогтоосон

    Их засаг хуулийг батлан хэрэгжүүлсэн

    Чингис хаан төр улсын төлөө өөрийгөө зориулсан

  4. Асуултанд хариул

А. Тэмүжинг хан болгоход нөлөөлсөн хүчин зүйлс юу юу вэ ?

Б. Хамаг монголын ханлиг сэргэхэд нөлөөлсөн хүчин зүйлс , түүхэн ач холбогдол юу вэ ?

В. Их монгол улс байгуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүчин зүйл юу байв.

5. Баримтыг тайлбарла.

Эцэг өвгөдийнхээ бэлгэдлийг дагадаггүй хөвгүүдтэй ах нарынхаа үгийг тоодоггүй дүү нартай эхнэртээ итгэдэггүй эр нөхөртэй , эр нөхрийнхээ үгийг дагадаггүй эхнэртэй , бэрүүдийнхээ урмыг засдаггүй хадмуудтай , хадмуудаа дээдэлдэггүй бэрүүдтэй их нь багыгаа хайрладаггүй , багачуул нь ахмадынхаа сургамжийг хүлээдэггүй баян нь ядуудаа тусалдаггүй дордос нь дээдсээ хүндэлдэггүй байсан тэдгээр ард түмнийг миний улс гүрэнд нэгтгээд миний хамгийн түрүүнд санаа тавьсан нь тэдний дунд журам ёс , үнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм гэжээ.

/Рашид аддины Судрын чуулган /

  1. Газрын зурагт дараах газруудыг тэмдэглэ

-Их Монгол улсын нутаг дэвсгэр

-Гурван голын сав

-бурхан Халдун


Бичсэн: Цэвэлмаа | цаг: 10:20 | бие даалтын даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 21:52, 2012-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax