2011-04-13
1921 оны хувьсгалын шинж чанар ач холбогдлын тухай

Өнөөг хүртэл 1921 оны хувьсгалын шинж чанарын асуудлаар манай түүх бичлэгт ардын ардчилсан хувьсгал , үндэсний ардчилсан хувьсгал , үндэсний хувьсгал , хөрөнгөтний шинэ маягийн хувьсгал гэх мэтээр тодорхойлж ирсэн.

Улс төрийн хувьсгалын шинж чанарыг тодорхойлох гол арга зүй бол уг хувьсгалын үндсэн зорилт , түүнийг хэрэгжүүлсэн арга зам, хувьсгалын удирдагчдын үзэл баримтлал , хувьсгалд оролцогчдын нийгмийн бүрэлдэхүүн зэрэг олон асуудлыг нягтлан үзэх учиртай. 1921 оны хувьсгал улс үндсээ чөлөөлөх төдийгүй ардчилсан өөрчлөлт хийх зорилтыг өмнөө тавьсан , оролцогчдын бүрэлдэхүүний хувьд лам хар ялгалгүй эх орноо гэсэн үзэл бодол бүхий хүмүүсийг татан оруулсан нийт үндэстний шинжтэй зэргээс улбаалан эл хувьсгалын шинж чанарыг Үндэсний ардчилсан хувьсгал хэмээн үзэж болно. Энэ үзэл баримтлал 1920 –оод оны сүүлчээс 1930 –аад он хүртэл ноёрхох шинжтэй байсан ба 1940 –өөд оноос судлаачид уг асуудлыг өөрөөр авч үзэх болсон авч 1990 –ээд оноос дахин сэргэсэн билээ.

1921 оны хувьгалын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухай асуудлаар хоёр янзын санал байна.нэгдэх нь эл хувьсгал монголын түүхэнд ялангуяа 20-р зууны түүхэнд болсон гарамгай үйл явдал хэмээн үздэг. Тэд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэгт тулж ирээд байсан монгол орныг аврах , шинэ цагийн соёл иргэншил хөгжих замыг нээж өгсөн хэмээж түүний ач холбогдлыг өндрөөр үнэлдэг. Хоёр дах нь зүүн коммунист үзэл , большевизмыг дагуулсан гэж сөрөг талаас нь үнэлэх нь бий хэдийгэр уг хувьсгалын цаашдын хөгжлийн явцад үнэлэх нь бий .

Хэдийгээр уг хувьсгалын цаашдын хөгжлийн явцад бидний дээр өгүүлсэн хоёр дах шинж гарч ирсэн авч язгуур утгаар нь авч үзвэл 1921 оны үндэсний ардсчилсан хувьсгал XXзууны монголын түүхэнд гарсан манлай үйл явдал байсан гэж үзэж болно.










Бичсэн: Цэвэлмаа | цаг: 10:02 | зайн сургалтын хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ямар гоё юм бээ
Бичсэн: уранчимэг (зочин) цаг: 19:24, 2012-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax