Юуны өмнө мэдрэл уураг тархи нь эрүүл саруул байх ёстой . Архи пиво зэрэг бие мэдрэл сэтгэлийг зөв амрааж байх нь чухал
Анхаарлаа төвлөрүүлэн чиглүүлж тогтоох гэсэн зүйлдээ зорилго төлөвлөгөөтэй хандах нь ой сайжруулах нэг үндэс . ямарваа юмыг гярхай хараа сэтгэлээр ажиглах сурах дасгал хийж байх
Олон дахин биш 1-2 дахин чанартай уншаад тогтоохыг хичээе ,нэг дор олон дахин уншиж давтсанаас тархи мэдрэл ядарч “ тоормозлодог “ юм . нэг том сэдвийг нэг өдөрт 4 дахин уншсан нь дээр үү эсвэл тэр сэдвээ 4 хувааж 4 өдөр унш,сан нь дээр үү . Сүүлчийн арга нь нотлогдсон .Шалгалтанд орохоос өмнө оюун тархиа амрааж бай
Өнөөдрийн хичээлийг өнөөдөрт нь эсвэл маргааш нь багтаан дахин нэг үзвэл сайн тогтоогдоно.давтан үзэлгүй удах тусам их мартана гэдгийг саная
Бас орой үдэш уншсанаа өглөө нь давтан үзвэл сайн тогтоогдоно гэсэн нотолгоо бий
Тогтоох ойг сайжруулах арга бол дууны үг , шүлэг зүйр цэцэн үг ерөөл магтаал цээжлэх явдал гэхдээ өөрийн сонирхож байгаа болон эсвэл хэрэг болох зүйлээ сонгон авч цээжлэх нь зүйтэй .
Ялигүй жижиг буюу одоо заавал цээжлэх хэрэгцээгүй зүйлийг тэмдэглэлийн дэвтэрт бичээд авах нь зүйтэй .
Өөртөө ямар хэлбэрийн ой илүү байгааг мэдэж байнга ашиглаж бай . хэрэв сонсоод барагтайхан тогтоодог бол өөрөө харж уншаад тогтооно.уншаад үзээд сайн тогтоохгүй бол хуулж бичих хураангуй тэмдэглэл хийх схем , график , хүснэгт томъёо хийж авах зэргээр тогтооно . энэ бол хэд хэдэн төрлийн ойг ашигла гэсэн үг . Ингэж аль сайн ойгоо түшиглэхийн хамт аль “ хоцрогдож яваа “ ойгоо хөгжүүлэх дасгал хийх нь чухал
Ойд чухал нойр хэрэгтэйгээс гадна чимээ шуугиан багатай хэт халуун биш өрөөнд давтах нь чухал тогтмол цаг унтаж тогтмол цагт сэр
Хүүхэд тань гэртээ хичээл ном үзэж байхад нүд бүрэлзэж ядарч бие нозойрч байвал гар хөл хүзүү толгойны гимнастик хийлгэн , хүйтэн усаар нүүр нүдээ угаах гадаа эрүүл цэнгэг агаарт гарахыг зөвлөх хэрэгтэй
Өөрийн хүчинд итгэ , зоригтой бай би чалдна гэж гарах хэрэгтэй урам зориг төгөлдөр байвал ой сайн байна .
Уураг тархи бол сайн хэрэгтэй зүйлийг хадгалан баяжуулж хамгийн муу муухай зүйлийг мартаж байх ёстой
Ой тогтоолт орчны нөхцөлөөс хамааралтай
Юмыг зохих цагт нь тогтоох гэсэн зорилго эрмэлзлэл их чухал мэдрэл сэтгэл , ухаанаа зөв зарцуулж , зөв амрааж ажиллах нь чухал
“ Хүүхдээ хөгжүүлье гэвэл “ 2009 он 1-р сургууль